С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

/2023.05.26/: “Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал эртнээс сэрэмжлүүлэх үндэсний бодлого: Асуудал, шийдэл, гарц” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хурлыг Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын үндэсний хорооны дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “2020 онд Монгол орны хэмжээнд хийсэн цөлжилтийн судалгаагаар

  • Дундговь 50.9 хувь хүчтэй, 30.9 хувь нэн хүчтэй,
  • Өвөрхангай 40.8 хувь хүчтэй, 15.7 хувь нэн хүчтэй,
  • Говьсүмбэр 60.5 хувь хүчтэй, 13.5 хувь нэн хүчтэй,
  • Дорноговь 43.4 хувь хүчтэй, 10.2 хувь нэн хүчтэй,
  • Баянхонгор 33.6 хувь хүчтэй, 9.8 хувь нэн хүчтэй,
  • Төв 21.8 хувь хүчтэй, 6.1 хувь нэн хүчтэй,
  • Говь-Алтай 22.1 хувь хүчтэй, 4.4 хувь нэн хүчтэй,
  • Өмнөговь 22.9 хувь хүчтэй, 1.6 хувь нэн хүчтэй зэрэглэлээр цөлжилтөд өртсөн байна.

Эдгээр аймгуудаас тус бүрээс 100 га газар сонгож Монгол оронд байгалийн бүс бүслүүрийн онцлогт тохирсон нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулах нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, цаг хүндэрсэн үед малчдыг малын тэжээлээр хангах, байгалийн ургамлан нөмрөгийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг шингээлтийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой” гэсэн юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар зохион байгуулсан тус эрдэм шинжилгээний хуралд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, БОАЖЯ, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Стратеги судалгааны хүрээлэн, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг Судлалын Үндэсний Хүрээлэнгийн мэргэжилтэн болон бусад эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тухайлбал Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 4321 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 401 /154 Ковид-19/ хүн амь насаа алдаж, 173 хүн гэмтэж бэртэн 8553 толгой мал, амьтан хорогдож, 33.2 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Мөн Монгол Улсын хэмжээнд 2004-2013 онд жилд дунджаар 3104 аюулт үзэгдэл, осол тохиолддог байсан бол 2013-2022 онд жилд дунджаар 4529 болж нэмэгдсэн талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд илтгэл танилцуулахдаа дурдлаа.

Харин Ус, Цаг уур, Орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь Монгол нутагт уур амьсгалын үндсэн үзүүлэлт болох агаарын хэм, хур тунадас зэрэг элементээр төдийгүй цөлжилт, экосистемийн доройтлоор нэн тод илэрч байна” хэмээгээд Монгол орны нутагт жигд шахам тархан байрласан цаг уурын 47 өртөөний өгөгдлөөс үзвэл 1940 оноос хойш 64 жилийн дотор агаарын дундаж хэм 1.80С-ээр нэмэгдсэнээс өвөл 3.60С-ээр, намар 1.30С-ээр, зун 0.50С-ээр тус тус дулаарсан талаар энэ үеэр мэдээллээ.

Эх сурвалж: ШСАА

Авто замын бүтээн байгуулалтад хамгийн тулгамдсан асуудал нь газар чөлөөлөлт
Авто замын бүтээн байгуулалтад хамгийн тулгамдсан асуудал нь газар чөлөөлөлт
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.