Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ЭМД-аас 100 хувь санхүүжүүлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ЭМД-аас 100 хувь санхүүжүүлдэг

/2023.05.26/: Монгол Улс “АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ мэс заслын амжилтаа олон улсад тайлагнаж байна.

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулсан 45 дахь орон болж олон улсад бүртгэгдсэн. Энэ төрлийн мэс засал, эмчилгээг өмнө нь манай иргэд гадны орныг зорьж, өндөр төлбөртэйгөөр хийлгэдэг байсан бол 2011 оноос хойш эх орондоо, 2021 оноос Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас цогц бодлого хэрэгжүүлж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ЭМД-аас гаргаж, 100 хувь үнэ, төлбөргүй хийлгэж байна.

Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг 200 + дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Бид УИХ-аар донорын тухай хуулийг баталж, амьгүй донорын асуудлыг шийдэх, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг шийдэхээр ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр Олон улсын амьд донороос элэг шилжүүлэн суулгах нийгэмлэг, УНТЭ, ХСҮТ хамтран “iLDLT colloquium 2023 in Ulaanbaatar” эрдэм, шинжилгээ, онол практикийн олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хуралд АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНЭУ, Бельги зэрэг элэг шилжүүлэн суулгах мэс заслаар дэлхийд тэргүүлэгч улс орнууд оролцож байна.

Монголын эрүүл мэндийн салбарт бөөр, элэг, ясны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологиуд бүрэн нутагшсан бол нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах багууд бүрэлдэж, бэлтгэл ажлаа хангаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

УИХ Үндэсний нийтийн номын сантай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
УИХ Үндэсний нийтийн номын сантай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.