“Рок-н-роллын хатан хаан“ дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгслөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Рок-н-роллын хатан хаан“ дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгслөө

Turner and Erwin Bach attend the opening night of the "Tina" musical in London, in 2018.

/2023.05.25/: Бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй уран бүтээлчдийн нэг болохын тулд даруухан амьдралаас өөрийн хүчээр босож, бүхнийг даван туулж чадсан эрч хүчтэй рок, соул дуучин Тина Тернер таалал төгслөө.

Тернер лхагва гарагт Швейцарийн Цюрих хотын ойролцоох Кюснахт дахь гэртээ нас баржээ.

"Тэрээр өөрийн дуу хөгжим, амьдралын хязгааргүй хүсэл тэмүүллээрээ дэлхий даяарх олон сая шүтэн бишрэгчдийгээ ховсдож, шинэ оддыг төрөх урам зоригийг өгч байсан юм. Өнөөдөр бид түүний хамгийн агуу ажил болох дууг нь үлдээсэн эрхэм найзтайгаа салах ёс гүйцэтгэж байна. Бидний бүх энэрэн нигүүлсэх сэтгэл түүний гэр бүлд байдаг. Тина, бид чамайг маш их санах болно" гэж түүний өөрийн фэйсбүүк хуудсанд бичжээ.

Ike and Tina Turner in the 1960s.

Тэрээр өөрийг нь эрхшээлдээ байлгаж байсан харгис нөхөр Айк Тернерөөс зугтаж уран бүтээлийн гараагаа эхлэн 1960, 70-аад оны эхээр олон тооны R&B хит дуунуудыг шинээр бүтээж чадсан юм.

1984 онд түүний "Private Dancer" платин цомог болон "What's Love Got to Do With It" цомгийн 1-р хит цомгууд нь түүнийг алдрын замд хөтөлж эхэлжээ.

Удалгүй Тернер гурван инчийн өсгийтэй гутал өмсөж, концертын тайзнаа дэгжин гялалзсан хиймэл үс, богино банзал, алдартай урт хөлөөрөө MTV телевизийг удирдаж, дэлхийн супер од болжээ.

Turner holds an award at the 1985 Grammys.

Түүний авъяас чадвар нь түүнийг “Рок-н-роллын хатан хаан” хэмээн алдаршуулсан бол тэсвэр хатуужил нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн баатар болгосон юм.

Тэрээр өвдөлт, сэтгэлийн шаналалыг бүдүүн хоолойгоор дуулахад үг бүр нь үнэн сонсогддог байв.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.