/2023.05.08/: Өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр нэгэн иргэний цахим хуудсандаа тавьсан бичлэг иргэдийн дургуйцлыг төрүүлээд байгаа билээ.
Тодруулбал:
Бичлэгт нэгэн хүүхэд толгойгоо барин босож чадахгүй байх бөгөөд бага насны хүүхдээ дагуулсан эрэгтэй түүнийг цохисноо хүлээн зөвшөөрч байгаа гарч байна.
Уг бичлэгийн тайлбар хэсэгт сагсан бөмбөг тоглож байсан хүүхдүүдийн бөмбөг аавтайгаа явсан бага насны хүүхдийг оносны улмаас түүний аав уурлаж, улмаар тоглож байсан өсвөр насны хүүхдийг хэд хэд цохисон гэсэн байв.
Тэгвэл энэхүү бичлэг хийсэн эмэгтэй зодуулсан хүүгийн ээжийг дуудаж ирүүлсэн байна.
Уг хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан бөгөөд тухайн дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа аж.