/2023.05.08/: Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн 12В ангийн сурагч, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн тамирчин, дэд мастер Б.Амгаланзаяаг тус дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спорт хороо ажилт хүсэж дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Амгаланзаяа нь энэ сарын эхээр Итали, Швейцарь улсад болох олон улсын Гран-при тэмцээн мөн Азийн XV наадам, Парис хотноо зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах, олон улсын Пара F40 зайн бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрөлд ангиллаа тогтоох зорилгоор бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.