Сербид дахин халдлага гарч 8 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сербид дахин халдлага гарч 8 хүн амиа алджээ

An ambulance responds to a shooting near Mladenovac, Serbia, on May 4, 2023.

/2023.05.05/: Сербийн Дубона тосгонд халдлага болж, найман хүн амиа алдаж, 13 хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт мэдээлэв.

Халдлага үйлдэгч одоог хүртэл баригдаагүй байгаа бөгөөд Дотоод хэргийн сайд Братислав Гасич Уросын хэлснээр 21 настай эрэгтэйг сэжигтнээр тооцож байгаа аж.

Цагдаа нар сэжигтнийг орогнож байгаа газрыг олж тогтоосон бөгөөд тухайн газрыг бүслээд байгаа юм.

Энэ хэрэг өнгөрсөн шөнө 23:00 цагийн үед болсон байна. Халдлага үйлдэгч этгээд нь хүмүүсийг автомат буугаар буудасны дараа хэргийн газраас зугтсан байна.

Дотоод хэргийн яам энэ үйл явдлыг дотоодын террорист халдлага гэж үзэж байна гэв.

Сэжигтэн этгээдийг баривчлахад терроризмтой тэмцэх анги, нисдэг тэрэгний анги, Белград, Смедерево хотуудын цагдаагийн хүч зэрэг цагдаагийн бүх тусгай ангиуд оролцож байна.

Сануулахад өчигдөрхөн 13 настай хүүхэд сургууль дотор гал нээсний улмаас 8 хүүхэд 1 том хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр” тохиож байна
Өнөөдөр “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр” тохиож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.