Сербид 13 настай хүү ангийнхаа 8 хүүхдийг буудан хөнөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сербид 13 настай хүү ангийнхаа 8 хүүхдийг буудан хөнөөжээ

Police officers escorted the alleged shooter from the school.

/2023.05.04/: Сербийн нийслэл Белград хотын нэгэн сургуульд лхагва гарагийн өглөө өсвөр насны хүү гал нээж, найман хүүхэд болон хамгаалалтын ажилтан амь үрэгдэж, хэд хэдэн хүн хүнд шархадсан байна.

Тус сургуулийн 13 настай сурагч хүү уг халдлагыг урьдчилан төлөвлөж хийсэн бөгөөд халдлага үйлдсэнийхээ дараа өөрөө цагдаад дуудлага өгчээ.

Хамгаалагчийн хамт долоон охин, нэг хүү амиа алдсан гэж Белградын цагдаагийн дарга Веселин Милич хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Лхагва гарагт амиа алдагсдын дунд Франц иргэншилтэй оюутан эмэгтэй байсан гэж Францын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Өөр зургаан хүүхэд, нэг багш эмнэлэгт хүргэгдсэн гэж Сербийн Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Сэжигтэн эхлээд хамгаалалтын ажилтныг хөнөөж, дараа нь анги руу орж, сургуулийнхаа хүүхдүүдийг буудсаныхаа дараа цагдаа дуудан баривчлагдахаа хүлээж байжээ.

Parents gathered outside the school as police responded to the shooting.

Сербийн Дотоод хэргийн сайд Братислав Гасичийн хэлснээр хүү гэрээсээ хоёр буу авч гарсан байна.

Цагдаагийн дарга Милич хүүгийн цүнхэнд 9 мм-ийн гар буу, жижиг калибрын гар буу, мөн дөрвөн молотов коктейль байсан гэж мэдэгдэв.

Сэжигтний аав, ээжийг мөн баривчилсан гэж Сербийн албаныхан нэмж хэлсэн бөгөөд аав нь хүүгийнхээ хамт өмнө нь буудлагын талбайд очиж байсан нь одоогоор мэдэгдээд байгаа аж.

Прокурорын газраас аавыг “Ерөнхий аюулгүй байдлын эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 48 цаг хүртэл баривчлах шийдвэр гаргасан” байна.

13 настай сэжигтнийг тусгай сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлнэ гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдээд, буудсан сэжигтэн огтхон ч гэмшээгүй байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

Иргэд жилд 3 их наяд, сүүлийн 3 жилд 13 их наядыг инфляцад алджээ
Иргэд жилд 3 их наяд, сүүлийн 3 жилд 13 их наядыг инфляцад алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.