Улсын сургуулийн 1-р ангиас англи хэл заах асуудлыг Байнгын хороо дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын сургуулийн 1-р ангиас англи хэл заах асуудлыг Байнгын хороо дэмжлээ

/2023.5.3/ Боловсролын хуулийн төслийг хэлэлцэж байна.

Өнгөрөгч оны тавдугаар сарын 27-нд "Англи хэлний боловсролыг дэмжих лобби" бүлэг байгуулсан. Тус бүлгийн үйл ажиллагааны үр дүнд "Бүх сургууль 1-р ангиас Англи хэл заах асуудал"-ыг Байнгын хорооны хурлаар дэмжжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Энэ зорилгыг минь мохоож янз бүрийн байдлаар дайрах, доромжлох, харлуулах ажил зөндөө хийгдсэн ч бууж өгөөгүй. Дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүн бэлдэх чухал заалтаа авч гарлаа" хэмээн твиттертээ хуваалцжээ.

Дашрамд сонирхуулахад, ерөнхий боловсролын хувийн сургуулиуд нэгдүгээр ангиасаа англи хэлийг үндсэн гадаад хэлээр үздэг. Харин одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуулиар төрийн хэвшлийн дунд сургуулиуд тавдугаар ангиасаа АВС үзэж эхэлдэг. Энэ нь боловсролын тэгш бус байдлыг гааруулж, сурагчид дунд сургуулиа төгсөх үед дараагийн шатны сургалтын байгууллагат элсэн суралцахад ихээхэн төвөг учруулдаг билээ.

"Англи хэлний боловсролыг дэмжих лобби" бүлэгт байдаг УИХ-ын гишүүд:

  • Ч.Ундрам
  • Ц.Мөнх-Оргил
  • Э.Батшугар
  • Г.Амартүвшин
  • Х.Булгантуяа
  • Т.Доржханд
  • Ц.Мөнхцэцэг
  • Ч.Хүрэлбаатар
  • Ж.Чинбүрэн
  • Д.Цогтбаатар

Газрын тосны агуулахад гарсан галыг Украины дроны халдлагын улмаас үүссэн гэв
Газрын тосны агуулахад гарсан галыг Украины дроны халдлагын улмаас үүссэн гэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.