Газрын тосны агуулахад гарсан галыг Украины дроны халдлагын улмаас үүссэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны агуулахад гарсан галыг Украины дроны халдлагын улмаас үүссэн гэв

A view across the Kerch Strait shows smoke rising above a fuel depot near the Crimean bridge in the village of Volna in Russia's Krasnodar region as seen from a coastline in Crimea, on May 3.

/2023.05.03/: ОХУ-ын баруун өмнөд хэсэгт орших тус улсыг Крымтэй холбосон гол гүүрний ойролцоох газрын тос хадгалах агуулахад их хэмжээний гал гарсан тухай ОХУ-аас өнөөдөр мэдэгдлээ.

Краснодар мужийн амбан захирагч Вениамин Кондратьев Telegram хуудсандаа Вольна боомтод гарсан түймрийг зогсоож чадсан бөгөөд гал түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй талаар мэдэгдээд байна.

Уг байгууламж нь 2022 оны аравдугаар сард Украины цэргүүд гал тавьсан Керчийн гүүрний ойролцоо байрладаг бөгөөд шатахуун хадгалах сав хэрхэн шатсан нь тодорхойгүй байгаа хэдий ч ОХУ-ын зүгээс Украины нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас гал гарсан гэж мэдэгдээд байгаа юм.

Уг үйл явдлын талаар Украин ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: CNN

ҮХНӨ: УИХ-ын гишүүдийн тоо 152 болно
ҮХНӨ: УИХ-ын гишүүдийн тоо 152 болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.