/2023.05.03/: Найзуудтайгаа загасчилж байгаад сураггүй болсон Австрали эрийн цогцсыг матрын гэдэс дотроос олжээ.
Кевин Дармоди гэгч эрийг хамгийн сүүлд өнгөрөгч бямба гарагт Квинсландын хойд хэсэгт орших Кеннедигийн Бенд гэдэг газар харсан байна.
Цагдаа нар тус газарт Дармодиг хоёр өдөр хайсны эцэст хоёр том матрыг устгаснаар дотроос нь хүний биеийн хэсгүүдийг олсон байна.
Үлдэгдэл нь хараахан тогтоогдоогүй байгаа ч цагдаа нар 65 настай эрийг эрэн хайх ажиллагаа "эмгэнэлтэйгээр төгслөө" гэв.
Дармоди бол туршлагатай загасчин бөгөөд Кейп Йорк дахь загасчлалын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн байжээ.
4.1м болон 2.8м урттай хоёр матрыг өнгөрсөн даваа гарагт хохирогчийг хамгийн сүүлд харсан газраас 1.5 км зайд буудаж алжээ.
Эх сурвалж: ВВС