/2023.5.3/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг. Манай улс 2022 онд 90 дүгээрт жагсаж байсан бол 2023 оны индексээр 88-д жагссан байна.
Индексэд манай улсын улстөрийн нөхцөл байдлын талаар дараах байдлаар тодорхойлжээ.
УЛСТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хэт их төвлөрсөн, ил тод бус. Хувийнх ч бай, олон нийтийнх ч бай хэвлэл мэдээллийн байгууллагууд нь аль нэг нам, эсвэл төр засагтаа шууд хамааралтай гэдгээ ил тод илэрхийлдэг. Улс төрийн энэ нөхцөл байдалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд нь хоточ нохойн үүргээ гүйцэтгэх үйл явц нь хязгаарлагдмал.
ХУУЛЬ ЭРХЗҮЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Гүтгэлэгийн хэргийн талаас илүү хувьд нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд буруутан болдог. Сэтгүүлчдийг худал мэдээлэл тараасан хэмээн шүүхэд хандсан ихэнх тохиолдол нь улстөрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, Засгийн газрын агентлагаас нь байдаг. Санхүүгийн өндөр торгууль нь сэтгүүлчдэд өөрийн хяналтыг бий болгож, эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжихөд саад болдог.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Монголын олон сэтгүүлч ажлаа хийх явцдаа дарамт, заналхийлэлд өртдөг ажээ. Мөн сэтгүүлчийн биед халдсан хэд хэдэн хэрэг бүртгэгджээ.