/2023.05.03/: Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын валютын нөөцийн талаарх мэдээллийг өглөө.
Тэрээр "Дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улс "Гэрэгэ" бондын 369 сая ам.долларыг шилжүүлсэн. Үүнийг шилжүүлсний дараа Монгол Улсын валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч, яг одоогийн байдлаар 4 тэрбум долларын нөөцийн дүнтэй байна.
Бид валютын зах зээлийг тогтворжиж байна гэж бид үзэж байгаа. Дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч, 2019 оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая тонноор нэмэгджээ.
Мөн биржээр арилжаалагдах нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах болсон нь ач холбогдол үзүүллээ гэж үзэж байна" гэв.