ҮХНӨ: УИХ-ын гишүүдийг 152 болгож, сонгуулийн системийг өөрчлөх төслийг өргөн барилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХНӨ: УИХ-ын гишүүдийг 152 болгож, сонгуулийн системийг өөрчлөх төслийг өргөн барилаа

/2023.5.3/ ҮХНӨ-ийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьлаа. Үүний дараа Шадар сайд Д.Амарбаясгалан болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар тэргүүтэй Засгийн газрын гишүүд мэдээлэл өглөө.

Хүн ам 3,4 сая, нэг гишүүн 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна.

Сүүлийн 15 жилийн хугацаанд ҮХЦ-ээс дүгнэлтийг хоёр удаа гаргаж, сонгуулийн тогтолцоог өөрчилж ирсэн. Энэ ойлгомжгүй асуудлыг нэг мөр цэгцэлж, олон намын төлөөлөл оролцох боломжтой мажоритар, пропорцианаль системээр сонгох нь. 76-г мажоритар, 76 гишүүнийг пропорцианаль системээр сонгох ажээ.

ҮХНӨ-ийн төслийг өргөн барьснаар бусад хуулийн хэлэлцүүлгийг зогсоодог. Тиймээс бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудал ийнхүү ҮХНӨ батлагдах хүртэл хойшлогдохоор боллоо.

Тухайлбал, Боловсролын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, харин батлах хуралдааныг хойшлуулах нь. "Гэхдээ энэ хаврын чуулганаар энэ хуулийг батална" гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль батлагдаж, багш, эмч нарын ЦАЛИН НЭМЭХ нь
Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль батлагдаж, багш, эмч нарын ЦАЛИН НЭМЭХ нь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.