ТӨСӨЛ: Улсын сургуульд 1-р ангиас нь англи хэл заана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨЛ: Улсын сургуульд 1-р ангиас нь англи хэл заана

/2023.5.3/ Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна. Хуулийн төсөлд нэг шинэлэг агуулга тусгахаар болжээ. Тэр нь, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь англи хэл зааж эхлэх гэнэ. Мэдээж үндсэн хэл нь монгол байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд англи хэлтэй холбоотой заалт байхгүй. Анх удаа Англи хэлийг үндсэн гадаад хэл гэж хуулийн төсөлд тусгаж байгаа нь энэ юм. Энэ нь гэхдээ бусад гадаад хэлийг сурахад ямар нэгэн хязгаарлалт болохгүй ажээ.

Хэлэлцүүлгийн үеэр талууд байр сууриа илэрхийлж байна.

"Энгийн иргэдийн хүүхэд, даргын хүүхэдтэй адилхан орчинд суралцах нөхцлөөр хангагдахыг БОЛОВСРОЛЫН ТЭГШ ХҮРТЭЭМЖ гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр дарга нар хүүхдээ хэт өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцуулчихаад, зүгээр л тэгш хүртээмж гэж хэлбэр төдий ярих нь шударга бус - ёс зүйгүй үйлдэл" гэж СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгс хэлсэн юм.

"Ерөнхий боловсрол ашгийн бус байх ёстой. Юун түрүүнд ашгийн бус гэх учрыг тодруулах нь зүйтэй. Ашгийн бус зорилготойгоор үйл ажиллагаа явуулах үзэл санаа бол Төрөөс үзүүлэх үйлчилгээг бүрэн хамрагдаж чадахгүй байгаа хэсэгт Төрийн үйлчилгээг нөхөх зорилготойгоор анхлан гарч ирсэн. Төрөөс хамааралтай биш, мөн хувийн ашиг олох зарчимтай үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдээс ашиг хуваарилах, ашиг олох зорилгогүйгээр ажилладаг тул гуравдагч буюу ашгийн бус зорилготой (хуулийн этгээд) гэж нэрлэдэг. Ашгийн бус хуулийн этгээд (NPO) нь удирдлага менежментийн хувьд ашгийн төлөө хуулийн этгээдтэй адил уян хатан, шуурхай, хүнд сурталгүй ажиллах, нөгөө талдаа өмчлөлийн хувд олон нийтийн (public) буюу хэн нэг ашиг хүртэгч эзэн, хувь хүн, хуулийн этгээд гэж байх ёсгүй юм" гэж "Бүх нийт Боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг өөрийн сошиал хуудсанд хуваалцжээ.

Хуулийн төсөлд тусгасан онцлох хэдэн санааг дараах байдлаар тусгасан байна. Тухайлбал:

Боловсролын зарчим: Тэгш боломжтой, ялгаварлалгүй байх;

17.13. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ эзэмшүүлэх хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хянан батална.

Багш, ажилтны эрх үүрэг:

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш “Багшийн тангараг” өргөнө. Багшийн тангараг өргөх журам, тангаргийн үгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  • Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан нь сэтгэцийн болон халдварт өвчин, эмгэггүй байна.
  • Багш орон сууц барих буюу худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж авна.
  • 16.6. Төрийн болон орон нутгийн өмчийн сургалтын байгууллагын багш, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж авна.

Боловсролын байгууллага:

20.2. Боловсролын сургалтын байгууллага нь өмчийн хувьд ашгийн болон ашгийн бус хэлбэртэй байж болно.

20.8. Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна.

20.8.1. Их сургууль нь судалгааны их сургууль, их сургууль, консерватор гэсэн хэв шинжтэй байна.

20.8.2. Коллеж нь коллеж, техник технологийн коллеж гэсэн хэв шинжтэй байна.

20.11.1. Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна.

Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх:

36.1.2. орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, дүүргийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх;

36.1.3. аймаг, дүүргийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд үндэслэн чөлөөлөх;

Эцэг, эх, асран хамгаалагч дараах үүрэгтэй:

  • хүүхдээ 5 насанд сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулах, улмаар суурь боловсрол эзэмшүүлэх;
  • багшийг санаатай болон санамсаргүй байдлаар гутаан доромжлох үг үйлдэл гаргахгүй байх, хүндэтгэлтэй хандаж, соёлтой харьцах, багшийн нэр төр, алдар хүндийг хүндлэх;
Хонг Конг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 32 центээр нэмсэн нь шүүмжлэл дагууллаа
Хонг Конг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 32 центээр нэмсэн нь шүүмжлэл дагууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.