/2023.05.03/: Дэлхийн хамгийн өртөг өндөртэй газруудын нэг болох Хонг Конгийн Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 32 центээр нэмэх шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэр иргэдийн ихээхэн эсэргүүцэлтэй нүүр тулаад байна.
Оксфам буяны байгууллагын Хонг Конг, Макао, Тайванийн хөтөлбөрийн захирал Вонг Шек Хунг "Бид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ийм хэмжээний нэмэгдэл нь Хонконгд амьдрах наад захын хэрэгцээг хангаж чадахгүй" гэжээ.
Хонг Конгд хэрэгжиж эхэлсэн шинэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь цагт 40 Хонконг доллар буюу 5.1 ам.доллар болж, өмнөхөөсөө 32 центээр нэмэгдсэн байна.
2011 онд анх тогтоосон хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоох ёстой байсан ч Ковид цар тахлын улмаас 2021 онд өмнөх ханшаар нь царцаасан байна.
2022 онд Economist Intelligence Unit (EIU) байгууллагаас гаргасан Амьжиргааны өртгийн дэлхийн индексээр эхний байрт Нью-Йорк хот орсон бол Сингапур, Тель-Авив араас нь бичигдэж Лос-Анжелестой 4-р байрт орсон байна.
Харьцуулбал, Нью-Йорк нэг цагт 15 доллар, Лос Анжелес нэг цагт 16,78 доллар; Тель-Авив нь нийт ажилласан цагаасаа хамааран цагт 8.27-8.45 доллар хооронд хэлбэлздэг. Сингапур нь салбараас хамааран өөр өөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг санал болгодог бөгөөд зөвхөн иргэд болон байнгын оршин суугчдад хамаардаг аж.
Оксфам хэлэхдээ, шинээр тогтоосон цалин нь ажилчдын урам зоригийг бууруулна. Цалингийн доод хэмжээг нэг цагт 45.4 Хонконг доллар (5.78 доллар) хүртэл нэмэгдүүлэхийг засгийн газраас шаардаж, шинэ өсөлтийг "нэмээгүйтэй адил" гэжээ.
Эх сурвалж: ВВС