Гар утасны хэрэглээнээс үүдэлтэй гэр бүлийн зөрчлийн хэрэг гарчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гар утасны хэрэглээнээс үүдэлтэй гэр бүлийн зөрчлийн хэрэг гарчээ

/2023.05.03/: Цагдаагийн байгууллагаас иргэн Л.Б нь 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн гэртээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зөрчил үйлдсэн тул шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд Б-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Учир нь:

Нийгэмд тогтсон гэр бүлийн харилцааны хүрээнд зөрчилд холбогдогч Б нь хохирогч болох өөрийн төрсөн хүү Э-д хандан “...чи аав нь байж байнга утас оролдох юм, нүд муутай хүүхдэд утас үзүүллээ, хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож анхаарал хандуулах хэрэгтэй...” гэсэн зүй ёсны шаардлага тавьсан байна. Үүнээс болж хэрүүл маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Монгол улсын иргэн бүр үндсэн хуульд зааснаар эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргийг хүлээнэ. Иймд Л.Б эцэг хүний хувьд зүй ёсны шаардлага тавьсан үйлдлээс болж хэрүүл маргаан үүсэж, бусдын амгалан тайван байдал алдагдсан үйл баримтад түүнийг буруутгах нь учир дутагдалтай байх тул түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ШҮҮХ

ШУУД: Гаалийн Ерөнхий газраас мэдээлэл хийж байна
ШУУД: Гаалийн Ерөнхий газраас мэдээлэл хийж байна
 
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.