ШУУД: Гаалийн Ерөнхий газраас мэдээлэл хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Гаалийн Ерөнхий газраас мэдээлэл хийж байна

/2023.05.03/: Гаалийн ерөнхий газраас экспорт, импортын мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч “О, Г, М” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Дээрх нэр дурдсан алба хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Лхагвасүрэн: Гадаад худалдааны бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн.

Энэ нь экспорт 2.3 тэрбум ам.доллараар, импорт 0.3 тэрбум ам.доллараар өсөхөд нөлөөлжээ.

Экспортын дүн импортоос 2.3 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

ШУУД: “Хөгжлийн банк“-ны шүүх хурал 13 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны шүүх хурал 13 дахь өдрөө үргэлжилж байна
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.