Өвөрхангай аймагт баригдаж буй Ид шидийн оронд хэрхэн хандив өгөх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрхангай аймагт баригдаж буй Ид шидийн оронд хэрхэн хандив өгөх вэ

/2023.05.02/: Олон Улсад болон Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ нь Ид Шидийн Орон төслийг Улаанбаатар хотын Баянхошуу, Улиастай, орон нутагт Дундговь аймагт амжилттай хэрэгжүүлж чадсан хамт олон юм.

Харин одоо энэхүү байгууллагаас “Ид шидийн орон Өвөрхангай” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд баригдах Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барилгын ажил эхлээд байгаа аж.

Тус төв нь 100 хувь хандив, тусламжаар баригдах бөгөөд хандив нь дараах хэлбэртэй байна.

Мөнгөн хандив:

Эд материалын хандив - Төсөлд шаардлагатай барилгын материал, төвийн дотоод тохижилтод шаардлагатай эд зүйл, тоног төхөөрөмж, бусад.

Сайн дурын оролцоо - Барилга бүтээн байгуулалт, төвийн дотоод болон гадна тохижилтод гар бие оролцох.

Хандив өгсөн хувь хүн, албан байгууллага бүрийн талаарх мэдээллийг “Ид шидийн орон Өвөрхангай” фэйжид нийтэлж, олон нийтэд тайлагнана.

ХАНДИВЫН ДАНС: Голомт банк 2015170877, Хаан банк 5564406638 Амьдарлын томилгоо НҮТББ гэсэн дансаар хандиваа өгөх боломжтой.

Та хандив өгөхдөө гүйлгээний утган дээр УТАСНЫ ДУГААР, НЭРЭЭ БҮТНЭЭР нь заавал бичээрэй.

Монгол Улсад оршин суух зөвшөөрлыг гадаадын 2336 иргэнд олгожээ
Монгол Улсад оршин суух зөвшөөрлыг гадаадын 2336 иргэнд олгожээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.