Монгол Улсад оршин суух зөвшөөрлыг гадаадын 2336 иргэнд олгожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад оршин суух зөвшөөрлыг гадаадын 2336 иргэнд олгожээ

/2023.05.02/: Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сард 4893 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 719 гадаадын иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олгосон байна.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2336 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар дөрөвдүгээр сарын 10-ний өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд нийт 3408 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлээ.

Тухайлбал,

  • оршин суух зөвшөөрлийн хүсэлт 2313,
  • оршин суух зөвшөөрлийн сунгалт 918,
  • оршин суух зөвшөөрлийн хасалт 99,
  • паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх 60 хүсэлтийг тус тус цахимаар хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ГИХГ

Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг Боловсролын багц хуулинд тусгах боломжтой
Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг Боловсролын багц хуулинд тусгах боломжтой
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.