АНУ-ын тэнгисийн цэрэг асан Украинд алагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын тэнгисийн цэрэг асан Украинд алагджээ

Former US Marine killed in Ukraine, family says

/2023.05.02/: АНУ-ын тэнгисийн цэрэг асан, 26 настай Купер “Харрис” Эндрюс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Бахмут хотын захад амиа алдсан гэж Украинд байгаа түүний ээж болон хамтран ажиллагсад нь мэдэгдсэн байна.

Эндрюс Бахмут хотоос энгийн иргэдийг гаргах ажиллагааны үеэр минометны суманд оногдсоны улмаас амиа алджээ.

Бахмут хотод ширүүн тулаан тасралтгүй үргэлжилж байгаагийн улмаас одоо болтол Эндрюгийн цогцсыг тулаан болсон газраас гаргаж авч чадаагүй байгаа аж.

Эндрюс Эсэргүүцлийн хороо гэгддэг идэвхтнүүдийн бүлэгт ажиллаж байгаа тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өмнө нь мэдээлж байсан байна. Тэрээр 11 дүгээр сард Охайо мужийн Кливленд хотыг орхиж, Украинд тулалдаж буй гадаадын дайчдын бүлэг болох Украйны Гадаад Легионд элсжээ. Уг нь түүний гэрээ гуравдугаар сард дууссан хэдий ч тэрээр үлдэхээр шийдсэн байжээ.

АНУ-ын Төрийн департаментаас даваа гарагт "АНУ-ын иргэн Украинд нас барсан нь үнэн" гэдгийг мэдээлэхдээ амиа алдсан иргэний нэрийг хэлээгүй юм.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч “Бид гэр бүлийнхэнтэй нь холбоотой байж, консулын бүхий л тусламжийг үзүүлж байна. "Энэ хүнд хэцүү үед гэр бүлийн хувийн нууцыг хүндэтгэж байгаа учраас бидэнд нэмж хэлэх зүйл алга" гэсэн юм.

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтарсан уулзалт хийлээ
Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтарсан уулзалт хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.