/2022.08.02/: Аялал жуулчлалын бус нутгийн зам дагуу боловсон нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах төсөлд "НИК" ХХК болон "ПЕТРОВИС ОЙЛ" ХХК-тай хамтран ажиллаж санамж бичиг байгуулав.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "НИК" ХХК, "ПЕТРОВИС ОЙЛ" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт нүхэн жорлонгийн хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй эко бие засах газар байгуулахад хамтран ажиллах санамж бичигт БОАЖ-ын дэд сайд Гантөмөрийн Түвдэндорж Tuvdendorj Gantumur гарын үсэг зурлаа.
Тус төслийг Петровис группээс санаачлан хэрэгжүүлдэг "Миний машин хогтой, Миний байгаль хоггүй" төслийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулах ба 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх цэгүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: БОАЖЯhttps://www.facebook.com/met.gov.mn