Германы иргэд хүйтэн шүршүүрт орж, гэрлээ унтрааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы иргэд хүйтэн шүршүүрт орж, гэрлээ унтрааж байна

Most of the lights on Berlin Cathedral are switched off on Wednesday night to save energy costs

/2022.07.29/: Германы хотууд эрчим хүчний хэрэглээгээ багасгахаар оролдож байгаа бөгөөд олон нийтийн дурсгалт газруудын гэрэлтүүлэг болон усан оргилууруудыг унтрааж, хотын усан сан, спортын орднуудын шүршүүрнүүдийн халуун усыг хаасан байна.

Германы баруун хойд хэсэгт орших Ганновер хот лхагва гарагт эрчим хүч хэмнэх арга хэмжээг зарласан анхны томоохон хот болж, хотын захиргаа, амралт зугаалгын төвүүдийн шүршүүр, угаалгын өрөөний халуун усыг хааж байна.

Доод Саксон муж улсын нийслэл дэх хотын барилгуудын халаалтыг зөвхөн аравдугаар сарын 1-ээс гуравдугаар сарын 31-ний хооронд өгөх бөгөөд 20С -ээс ихгүй температурт халааж тень, сэнс халаагч ашиглахыг хориглох аж. Харин цэцэрлэг, сургууль, асрамжийн газар, эмнэлгүүдийг хэмнэлтийн бүсэд оруулахгүй юм байна.

"Үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тааварлах боломжгүй. КВт цаг бүр чухал бөгөөд чухал дэд бүтцийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт байх ёстой" гэж хотын захирагч хэлэв.

Германы нийслэл Берлин хотод лхагва гарагийн шөнө цахилгаан эрчим хүч хэмнэх үүднээс гудамжны гэрэлтүүлгийг унтраасны улмаас 200 орчим түүхэн дурсгалт газар, хотын захиргааны барилга харанхуй байжээ.

Эх сурвалж: Theguardian

Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 375 тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 375 тохиолдол бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.