Японы Сакуражима галт уул дэлбэрлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Сакуражима галт уул дэлбэрлээ

Smoke billowed from the volcano on Sunday evening.

/2022.07.25/: Японы Кюсю арал дээр байрлах Сакуражима галт уул өнгөрсөн ням гарагт дэлбэрч, бүс нутгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Японы цаг уурын агентлаг (JMA) галт уул орон нутгийн цагаар (ET 7:05) 20:05 цагийн орчимд дэлбэрсэн гэв. Тус агентлагийн хяналтын камерын бичлэгт галт уулнаас утаа болон үнс нурам цацагдаж байгаа тухай дүрс бичлэгийг харуулсан байна.

JMA нь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг уриалсан хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг зарлалаа. JMA Кагошима муж болон Кагошима хотын оршин суугчдад болгоомжтой байхыг зөвлөжээ.
Одоогоор ямар нэгэн хохирол учраагүй байна.

Ойролцоох Сендай атомын цахилгаан станцад ямар нэгэн гажуудал илрээгүй гэж Японы цөмийн зохицуулагчид мэдэгдлээ.

НАСА-гийн мэдээлснээр Сакуражима нь сүүлийн хэдэн арван жилд хэд хэдэн удаа дэлбэрч байсан Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм.

Энэхүү галт уул өмнө нь нэгдүгээр сард дэлбэрч, хэдэн километр үнсэн үүл агаарт цацагдаж байжээ.

Уг галт уул нь Японы өмнөд хэсэгт орших Кагошима мужид байрладаг.

Эх сурвалж: CNN

“Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ
“Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.