Өнөөдөр өглөөний 11 цагийн үед Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн биед халдсан хэрэг гарсан билээ.
Тэрээр их хэмжээний цус алдаж байсан тул түүнийг нисдэг тэргээр эмнэлгийн байгууллагад хүргэн яаралтай эмчилгээ хийсэн боловч шархаа даалгүй таалал төгссөн тухай Japantimes сайтад мэдээлжээ.
Хэргийг үйлдсэн этгээд нь 41 настай, өмнө нь тэнгисийн цэрэгт алба хашиж байсан бөгөөд гар аргаар үйлдвэрлэсэн буу ашиглан хохирогчийн хүзүүний баруун тал болон цээжний зүүн талд буудсан юм.
Одоогоор ямар шалтгааны улмаас уг халдлагыг үйлдсэн нь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: Japantimes