/2022.07.08/: Шинзо Абэг буудсан хэрэг бууны хяналтын тухай хууль тогтоомжийнхоо ачаар галт зэвсгийн гэмт хэргийн гаралт хамгийн багатай Япон улсыг цочирдуулсан юм.
2018 онд Японд галт зэвсгийн улмаас ердөө 9 хүн нас барсан гэж мэдээлсэн бол тухайн жил АНУ-д 39,740 хүн амиа алдсан байна.
Японы галт зэвсгийн тухай хуулийн дагуу зөвхөн том овортой буу болон хийн буу зарахыг зөвшөөрдөг бөгөөд гар бууг хориглодог.
Гэхдээ тэдгээрийг олж авах нь маш их хүчин чармайлт, маш их тэвчээр шаарддаг урт бөгөөд төвөгтэй үйл явц юм.
Японд буу худалдаж авахын тулд боломжит худалдан авагчид бүтэн өдрийн сургалтанд хамрагдаж, бичгээр шалгалт өгч, 95 хувиас доошгүй нарийвчлалтай буудлагын алсын зайн шалгалтанд тэнцэх ёстой. Тэд мөн сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ, хар тамхины шинжилгээнд хамрагдахаас гадна гэмт хэргийн бүртгэл, хувийн өр төлбөр, зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон, гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцах харилцаа зэргийг нягтлан шалгах шаардлагатай байдаг.
2019 онд 125 сая хүн амтай Япон улсын энгийн иргэдийн гарт ердөө 310,400 гаруй буу байсан гэсэн тооцоо бий.
2007 онд Японы өмнөд хэсгийн Нагасаки хотын дарга Икчо Ито дээрэмчин этгээд нуруундаа хоёр удаа буудуулж нас баржээ. Түүнээс хойш Япон улс галт зэвсгийн хяналтын хуулиа улам чангатгаж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүдийн үйлдсэн галт зэвсгийн гэмт хэрэгт илүү хүнд шийтгэл ногдуулж эхэлжээ.
Эх сурвалж: CNN