Сүүлийн хоёр сарын дотор 13 хүүхэд мориноос унаж, 8 нь амь насаа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн хоёр сарын дотор 13 хүүхэд мориноос унаж, 8 нь амь насаа алджээ

/2022.06.30/ Сүүлийн үед гарсан хүүхэдтэй холбоотой осол гэмтлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярбаясгалан:

-Энэ оны эхний 5 сарын байдлаар гэмт хэрэг зөрчлийн улмаас 941 хүүхэд хохирсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 2,4 хувиар өссөн гэсэн мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн улмаас эхний 5 сарын байдлаар 36 хүүхэд нас барж, 316 хүүхэд гэмтэж бэртсэн байна гэв.

Түүнчлэн тэрээр, "сургууль цэцэрлэг амарч, урин дулааны үе эхэлж байгаатай холбоотойгоор сүүлийн 2 сарын хугацаанд мориноос унаж, чирэгдэж, бэртсэн 13 хүүхэд байна. Үүний 8 нь амиа алдаж, Үлдсэн 5 нь хүнд бэртэл авсан. Ихэнх нь эмнэлгийн байгууллагад ухаангүй хэвтэн эмчлүүлж байна. Тухайн хүүхдүүд хурдан морь унаснаас биш зуны амралт эхэлж хөдөө хамаатан садан, эмээ өвөө дээрээ очиж морь унаж байгаад гэмтэж бэртсэн байна" гэлээ.

Шүүхээс эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог сайжруулахад Жайкатай хамтрана
Шүүхээс эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог сайжруулахад Жайкатай хамтрана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.