/2022.06.30/: Хэдэн сарын турш цэргийн хүчээ зузаатгасны эцэст Орос хоёрдугаар сарын сүүлээр Украинд урьд өмнө хэзээ ч байгаагүй дайралт хийлээ.
Хоёрдугаар сарын 24-ний өглөө үүр цайхаас өмнө эхэлсэн өргөн хэмжээний дайралтаар Украины нийслэл Киев зэрэг хэд хэдэн хотод дэлбэрэлт болжээ.
Гэвч дайн эхэлснээс 100 хоногийн дараа хийж буй довтолгоо нь Москвагийн найдаж байсан цэргийн амжилтанд хүрсэнгүй. Оросууд Украины төв хэсэгт амжилтгүй довтолсны дараа тулалдааны ихэнх хэсэг одоо зүүн зүг рүү шилжсэн байна.
Энэ хооронд олон сая дүрвэгсэд Украиныг орхин хөрш орнууд руу дүрвэжээ.
АНУ, Европын холбоо болон барууны бусад холбоотнууд Оросын үйл ажиллагааны хариуд хориг арга хэмжээ авч байна. Мөн дэлхийн олон хүн Украиныг дэмжиж жагсаж байна.
Орос өнгөрсөн жилээс эхлэн Украины эргэн тойронд цэргийн хяналтаа чангатгаж, хөршийнхөө босгон дээр хэдэн арван мянган цэрэг, техник хэрэгсэл, их буу цуглуулж байсан. Олон жил үргэлжилсэн мөргөлдөөний хурцадмал байдал нь Европт Хүйтэн дайнаас хойшхи хамгийн том аюулгүй байдлын хямралыг үүсгэсэн бөгөөд энэ нь барууны гүрнүүд болон Москвагийн хооронд ширүүн тэмцэл өрнүүлэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский зургаадугаар сарын 27-ны даваа гарагт Украины Киев хот дахь оффисоосоо видео холбоосоор G7-ын удирдагчдын ажлын хуралдаанд оролцож байна.
Киев хотын Шевченковский дүүрэг дэх орон сууцны байшин зургаадугаар сарын 26-нд Оросын агаарын довтолгооны үеэр эвдэрсэн байна. Ням гарагийн үүрээр Украины нийслэлээс баруун зүгт хэд хэдэн дэлбэрэлт болж, хоёр орон сууцны барилга өртжээ.
Украины цэргийнхэн зургаадугаар сарын 20-нд Северодонецк хотын нутаг дэвсгэрт эргүүл хийж байна.
Зургаадугаар сарын 18-ны өдөр Украины Киев хотын Байкове оршуулгын газарт болсон салах ёс гүйцэтгэх ёслолын үеэр хүмүүс Украины алдарт идэвхтэн Роман Ратушныйгийн дурсгалд зориулж бамбар асааж байна.
Украины Ерөнхийлөгч Зеленскийн Европын холбоонд элсэх асуудал хариуцсан тусгай элч Алексей Чернышов Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги нарын хамт 6-р сарын 16-нд Украины Ирпин хотод сүйрсэн барилгуудын хажуугаар явж байна.
Украины Бородянка хотын нурсан орон сууцны барилгуудын өмнө
Украины цэргийнхэн Францын 155 мм-ийн ЦЕЗАР өөрөө явагч гаубицыг Украины зүүн нутгийн Донбасс дахь Оросын байрлал руу харважээ.
Шүүх эмнэлгийн мэргэжилтэн Украины Киев хотын ойролцоох Буча дүүргийн Ворзел тосгоны ойролцоох булшийг шалгаж байна.
Украины Львов хотод цэргийн алба хаагч Панкратов Александрыг оршуулах ёслолд гашуудаж буй төрөл төрөгсөд нь.
Украины цэргийн алба хаагч, онцгой байдлын албан хаагчид энэ сарын 5-нд Харьков хотод орос цэргийн цогцсыг хөргөгчтэй галт тэргэнд зөөв... Оросын 40 гаруй цэргийн цогцсыг хөргөгч машинд хадгалж байсан.
Эх сурвалж: CNN