Т.Энхтүвшин: ХХЕГ, ЦЕГ-аас Замын-Үүдэд очиж ажилласан хүмүүс буусан буудал, хоолныхоо мөнгийг ТӨЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Энхтүвшин: ХХЕГ, ЦЕГ-аас Замын-Үүдэд очиж ажилласан хүмүүс буусан буудал, хоолныхоо мөнгийг ТӨЛ

/2022.06.30/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
-Ерөнхий сайд захирамж гаргаж чингэлэг тээврийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд оруулахаар 6,6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Үүний дагуу маш олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. Тухайлбал, Автотээврийн үндэсний төвөөс 10 хүн, МТЗ-аас 2, ХХЕГ-аас 27, Зэвсэгт хүчнээс 57, ЦЕГ-аас 10 хүн очсон. Та нар Замын-Үүдэд буусан буудал, хоолныхоо мөнгийг төлөөч ээ. Тус сумын засаг дарга нэртэй устай чинь зарлана шүү гэдэг асуудал одоо яригдаж байна. Замын-Үүд та нарын идэж уусан 1,3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Өмнөөс чинь ичиж байна гэв.

Энх саран сувиллын асуудлаар Д.Мөнхбат шүүх дээр ялжээ
Энх саран сувиллын асуудлаар Д.Мөнхбат шүүх дээр ялжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.