Улаан Загалмайн нийгэмлэг 1800 сайн дурын идэвхтэнг бэлтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаан Загалмайн нийгэмлэг 1800 сайн дурын идэвхтэнг бэлтгэнэ

/2021.08.12/ Улаан загалмайн нийгэмлэг онцгой байдлын үед ажиллах 1800 сайн дурын идэвхтэнг бэлтгэх аж.

Тус нийгэмлэг өнгөрсөн жил 600 сайн дурын идэвхтэн бэлтгэн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих, хүмүүнлэгийн тусламжийн багцыг түгээх чиглэлээр хамтран ажилласан байна.

Харин өнөөдрийн байдлаар 400 сайн дурын ажилтан вакцинжуулалт, халдварын ойрын болон дам хавьтлын судалгаа хийж, цугласан мэдээллийг нэгдсэн санд бүртгэн, ХӨСҮТ-ийн Тархвар судлалын албанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг нь цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, сайн дурын идэвхтэний оролцоог нэмэгдүүлэх гэсэн 3 үндсэн зорилгын дор үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

Цар тахлын үед эрүүл мэнд, онцгой байдлын албанд хандив тусламжийн шугамаар техник тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгалын бодис олгож аймаг, дүүргийн Онцгой Комиссын Шуурхай Штабт дэмжлэг үзүүлж байна.

Харин Шадар сайд С.Амарсайхан Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллах үеэрээ, "Тус нийгэмлэгийн нөөц чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх бааз суурийг өргөжүүлэн олон улсын түвшинд хүргэхэд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх болно" хэмээлээ.

2 хүн, зогсож буй хүмүүс болон "+ IH улаан за" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: МУ-ын Шадар сайдын мэдээлэл

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 5007 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 5007 иргэнийг дархлаажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.