“Оролцоо“ төслийн бүртгэл эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оролцоо“ төслийн бүртгэл эхэллээ

1 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

/2021.08.12/ Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгох зорилготой “ОРОЛЦОО” төслийн бүртгэл энэ сарын 16-нд эхлэх гэж байна.

Төсөлд 18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй иргэд хамрагдах боломжтой аж.

“Оролцоо” төслийг сонирхсон иргэд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn ээр нэвтрэн энэ сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бүртгүүлэх боломжтой юм.

Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ:

Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орон “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ.

Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд Та өөрийн регистрийн дугаараа оруулан шалгуулах аж.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Нийтийн тээврийн 24 чиглэлд өөрчлөлт орлоо
Нийтийн тээврийн 24 чиглэлд өөрчлөлт орлоо
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.