/2022.06.06/ Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөсөн.
Үүний хүрээнд нийслэлийн түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор эхний ээлжинд 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс 60 автобус иргэдэд үйлчилж эхлэх аж. Тус автобуснууд нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй гэдгээрээ давуу талтай юм.
Үүний өмнө цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар 10 автобус үйлчилгээнд явж эхэлсэн билээ.