/2022.06.02/: Их Британи Киевийг дэвшилтэт зэвсгээр хангаж Украин руу олон харвах пуужингийн систем илгээж байгаа нь "гал дээр тос нэмж байгаа хэрэг" гэж ОХУ мэдэгджээ.
"Шууд өдөөн хатгалга":
Украинд дэвшилтэт пуужин харвах төхөөрөмж нийлүүлэх талаар барууныханд тавьсан шаардлага нь "бүх хязгаар, шударга ёс"-ээс хэтэрсэн бөгөөд "шууд өдөөн хатгалга" гэж Оросын Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Украин ОХУ-ын газар нутаг дахь бай руу дэвшилтэт зэвсгүүдийг хэрэглэхгүй гэдгээ амласан гэж АНУ мэдэгдэв.
"Өөрийгөө хамгаалах эрх":
НАТО Украинд дэвшилтэт зэвсэг нийлүүлэх АНУ-ын шийдвэрт Орос хариу арга хэмжээ авна гэж таамаглаагүй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ярьжээ. Энэ нь Украины "Өөрийгөө хамгаалах эрхийг хамгаалж байгаа бөгөөд НҮБ-ын гэрээнд тусгагдсан эрх юм" гэж тэр хэллээ.
Орос зүүн бүсэд ялалт байгууллаа:
Украйны албаныхны хэлснээр, зүүн хэсгийн гол хот болох Северодонецкийн 80 орчим хувийг Оросын цэргүүд эзэлсэн байна. Луганскийн бүс нутгийн цэргийн удирдлагын дарга хэлэхдээ, Украины хүчин "зарим гудамжинд" амжилттай давшиж байгаа бөгөөд тус тулалдаанаас Оросын зургаан цэрэг олзлогдсон гэжээ.
Төмөр замыг онилжээ:
Оросын пуужингууд баруун Украин дахь төмөр замыг оносон гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв. Үүний улмаас тухайн төмөр замаар зорчих боломжгүй болсон байна.
Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна:
Украин өдөр бүр 60-100 цэргээ алдаж байна гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Newsmax-т өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр хэлэхдээ, өдөр бүр 500 хүн тулалдаанд шархаддаг бөгөөд зүүн бүсийн байдлыг "маш хүнд" гэж нэрлэжээ.
Хөлбөмбөгийн ялалт:
Лхагва гарагт плей-оффын тоглолтод Украин Шотландыг 3:1-ээр хожсоноор 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авахад ердөө ганцхан хожил үлдээд байгаа юм. Цэнгэлдэх хүрээлэнд байсан хөгжөөн дэмжигчид "Дайныг зогсоо" гэсэн бичиг барьсан байжээ.