
/2022.05.31/: Зорчигч тээврийн нэгтгэл болон Зорчигч тээвэр III орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2018 оноос өнөөдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 4,896.0 сая төгрөгт хүрчээ.
Дээрх хоёр байгууллага нь 2025 ажилтантай бөгөөд хуримтлагдсан өр төлбөрийн асуудлаас үүдэн нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээг ажилтнууд авч чадахгүйд хүрээд байгаа аж.