Ногоон нуур төслийн бэлтгэл ажил бүрэн дуусчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон нуур төслийн бэлтгэл ажил бүрэн дуусчээ

May be an image of 8 people

/2022.05.31/: “Ногоон нуур-1008” айлын төслийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч нэгж, төслийн менежментийн компани, төслийн ерөнхий гүйцэтгэгч болон зураг төсөл зохиогч "Интеллект тауэр" ХХК-ийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар:

- Барилга байгууламжийн төлөвлөлт, зураг төсөлд тусгагдсан шийдлүүдийн талаарх хэлэлцүүлэг,

- Барилгын материалын ханган нийлүүлэлт, материал татан авалт,

- Барилгын ажлын талбайн бэлтгэл арга хэмжээ,

- Бусад ажлуудын талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайн бэлтгэл арга хэмжээг /Хашаа хайс шинэчлэн барих, талбайн газар шороог тэгшлэх, бэлдэц, хэв хашмалын талбайн суурь цутгах, ажилчдын оффиссын түр байр барих/ бүрэн авч хэрэгжүүлээд байна.

May be an image of skyscraper

May be an image of map

Тус төсөл нь тэнхлэгээрээ 30*18,3м-ийн хэмжээтэй нэгдсэн 2 граштай, 21 давхар 8 блок 1008 айлын орон сууцны төсөл юм.

Эх сурвалж: БХБЯ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.