/2022.05.30/: Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна Украинд анхны айлчлалаа хийхээр хүрэлцэн ирсэн тухай өөрийн албан ёсны цахим хуудаснаа жиргэжээ.
Колонна Киевт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзаж, Францын тал Украинд үзүүлэх дэмжлэг болон Украины үр тариа, тосны ургамлын экспортыг ОХУ-аас хааж байгаа талаар ярилцах болно гэж Францын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Колоннагийн айлчлал нь Франц улс Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байдгийг харуулж, Украинд үзүүлэх дэмжлэгийг "хүмүүнлэг, санхүүгийн болон батлан хамгаалахын тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр" бэхжүүлэх зорилготой гэж тус яам мэдэгдэв.
Колонна мөн Буча хотод зочилж, Украины эрх баригчдад Францаас галын машин, түргэн тусламжийн машин зэрэг иргэний хамгаалалтын тоног төхөөрөмж хандивлах болно гэж тус яам мэдэгдэв.