Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажлыг эхлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажлыг эхлүүлнэ

/2022.05.30/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.

Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулав.

Эх сурвалж: НЗДТГ

“Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулган эхэллээ
“Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулган эхэллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.