Тоолуурын ажиллагааг алдагдуулвал хэрэглээг нөхөн тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэдэг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тоолуурын ажиллагааг алдагдуулвал хэрэглээг нөхөн тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэдэг

Орон сууцанд аль цахилгаан тоолуур байрлуулах нь дээр. Гурван фазын  цахилгаан тоолуурыг хэрхэн сонгох, холбох талаар

/2022.05.30/: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс 2021 онд хийгдсэн хяналт шалгалтын явцад цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн нийт 948 хэрэглэгч илрүүлсэн байна.

Үүнээс тоолуур хэмжих хэрэгслийн лабораторид 88 мянга гаруй тоолуурыг хэмжиж баталгаажуулснаас 143 хэрэглэгч тоолуур болон гүйдлийн трансформаторын холболт, програмд өөрчлөлт оруулсан зөрчил илэрчээ. Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй, техникийн нөхцөл болон зөвшөөрөлгүйгээр дур мэдэн холболт хийсэн, тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлийн лац хөндсөн 805 зөрчил илэрсэн байна. Дээрх илэрсэн зөрчилд 10.575.5 мян.кВт.цагийн нөхөн тооцоо хийсэн ба холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлж ажилласан байна.

Тоолуур болон хэмжүүр тэдгээрийн эд ангийн битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн, хэвийн ажиллагааг алдагдуулсан, зөвшөөрөлгүй цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.7 /Эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах/; Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд “хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас гадна бусад хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэдэг. Иймд хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээ зүй зохистой хэрэглэхийг УБЦТС ТӨХК-с анхааруулж байна.

Эх сурвалж: УБЦТС

Даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар сурагчдаа зодсон багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар сурагчдаа зодсон багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.