Агаарын рестораны үйл ажиллагааг хаахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын рестораны үйл ажиллагааг хаахаар болжээ

/2021.08.12/ Нийслэлд шинэхэн нээгдсэн бизнес болох агаарын рестораны үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаад, аюулгүй байдал хангаагүй тул хаахаар болжээ.

Олон нийтийн цахим сүлжээнд тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтыг хийлээ. Үүнд:

- Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтыг;

- Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. .../ хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна.

Иймд 2021.08.12-ны өдрийн 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн дөрөв хоног хаалаа
Зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн дөрөв хоног хаалаа
 
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.