Бусадтай үгсэн хуйвалдаж найзынхаа 20 сая төгрөгийг дээрэмджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусадтай үгсэн хуйвалдаж найзынхаа 20 сая төгрөгийг дээрэмджээ

/2022.05.30/ Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 8-р хорооны ... тоотод энэ сарын 27-ны өдрийн 22:20 цагийн орчимд масктай үл таних 2 этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Үүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад хохирогчийн найз гэх “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдон байна. Тиймээс “Д”, “Я”, “А” нарыг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Харин “З”, “Ц” нарыг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Иймд гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Э.Содномпилжээ дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
Э.Содномпилжээ дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.