/2021.08.11/ Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500 байхаар тогтоолоо.
Өмнө нь сурагчдын үдийн цайны нэг өдрийн зардал 900 төгрөг байсан юм. Тэгвэл энэ жилээс ийнхүү 600 төгрөгөөр нэмж байгаа аж.
Харин 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг болгохоор болжээ.
Түүнчлэн Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.