Дугуйн зам тавихаар хуулсан замын ажлыг хурдлуулахыг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугуйн зам тавихаар хуулсан замын ажлыг хурдлуулахыг үүрэг болголоо

May be an image of 5 people and people sitting

/2021.08.11/: Нийслэлийн удирдах ажилтнуудын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс зам засвар, дугуйн замын ажлыг зохион байгуулж хурдан дуусгахыг үүрэг болгосон.

Засаг даргаас өгсөн үүргийн дагуу холбогдох байгууллагуудтай удаа дараа уулзаж, замын трасст таарсан шугам сүлжээ болон газар чөлөөлөлт, зураг төслийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн дугуйн замын ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналт тавин ажиллаж дараах ажлуудыг гүйцэтгүүлээд байна.

Үүнд:

Саппорогаас Баянбүрдийн тойрог хүртэл 4.7км, өргөн нь 2.4м хэсэгт хавтан хуулах, хашлага суурилуулах, газар шорооны ажил, ухмал хийгдэн 1.1км замд асфальтбетон хучилт

Багшийн дээдээс Зүүн 4 зам хүртэл 1.5км, Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл 2.3км дугуйн замд хавтан хуулах, ухмалын ажил хашлага суурилуулж, 800 метр газарт асфальтбетон хучилт

Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 4.45км дугуйн замд хавтан хуулах,

газар шорооны ажил, хашлага тавих ажил, газар чөлөөлөлт.

Өнөөдрийн уулзалтаар нийт дугуйн зам хийгдэж байгаа хэсгүүдийн хавтан хуулаад олон сар орхисон, тоос шороотой хэсэгт хүн хүч, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн, графикийн дагуу ажиллан, стандарт, норм дүрмийн дагуу чанартай гүйцэтгэн ажлаа эрчимжүүлэхийг гүйцэтгэгч “Драгон бридж” ХХК-д үүрэг болголоо.

Эх сурвалж: УБ хотын ЗАА

Нийгмийн хамгааллын тухай Монгол-Турк улсын эрх бүхий байгууллагууд уулзлаа
Нийгмийн хамгааллын тухай Монгол-Турк улсын эрх бүхий байгууллагууд уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.