Ургац хураалтад оюутан, цэргүүдийг 50 мянган төгрөгөөр ажиллуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ургац хураалтад оюутан, цэргүүдийг 50 мянган төгрөгөөр ажиллуулна

/2021.08.11/ Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

ХХААХҮ - ийн сайд З.Мэндсайхан:

Энэ жил манай улс их хэмжээний ургац хураан авах төлөвтэй байна. Улаанбуудай, төмс, тосны ургамал, жимс жимсгэнэ зэргийг 616 мянга га талбайд тарьсан.

Ургац хураалтад ажиллах хүчийг бэлтгэж байгаа . Үүнд их дээд сургуулийн оюутан, цэрэг нарыг цалинтайгаар ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн ажилгүй иргэд холбогдож болно. Ургац хураалтад нийт 8 мянга орчим хүн шаардлагатай байгаа. Ажиллахыг хүссэн иргэд Засгийн газартай холбогдсоноор ААН-үүд рүү холбож өгч болох юм байна. Тэдний өдрийн цалин 50 мянган төгрөг байх боломжтой гэдгийг аж ахуйн нэгжүүд ХХААХҮЯ -нд илэрхийлжээ.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил аль болох хурдан хугацаанд ургац хураалтыг явуулахаар төлөвөлөж байгаа юм.

Мөн 7 сая орчим еврогийн үнэтэй 8 мянган тонн улаан буудай хадгалах савыг Дархан Уул , Сэлэнгэ аймагт барихаар болсон гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гамшгаас хамгаалахад зэвсэгт хүчин оролцох ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гамшгаас хамгаалахад зэвсэгт хүчин оролцох ёстой
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.