Б.Ган-Очир: Эрх баригч намтай холбоотой хоёр ноцтой асуудал үүслээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ган-Очир: Эрх баригч намтай холбоотой хоёр ноцтой асуудал үүслээ

/2021.08.11/ Өнөөдөр АН-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир:

УИХ-ын нөхөн сонгуультай холбоотойгоор АН гол материалаа СЕХ-д бүрдүүлж өгсөн. Үүний өмнө аудитын ерөнхий газар дүгнэлт гаргасан.

Эрх баригч нам ард түмний 5 хувийн дэмжлэггүй С.Эрдэнэ даргатай хэсэг бүлэг хүмүүсийг захиалсан нь харагдаж байна.

Ардчилсан эрх чөлөөт орон чөлөөт сонгууль дээр тогтох ёстой. Гэтэл чөлөөт сонгууль яг хаана байна?

Үнэнхүү ардчилалд санаа зовнидог хүмүүс хохироод үлдэх үү?

Эрх баригч намтай холбоотой хоёр ноцтой асуудал үүслээ.

Нэгдүгээрт : Ардчилсан сонгуулийг булшилдаг, зохиомол АН бий болгодог. Тэр намаа тэжээн тэтгэдэг, сонгуульд оруулна гэдэг. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын дүрмээр сонгогдож байгаа нам нь СЕХ-д материалаа өгөхөд үүнийг үгүйсгэдэг. Үдээс хойш хариугаа өгөх байх үүнээс харна.

Хоёрдугаарт: МАН-ы байгуулсан засгийн газар эдийн засаг намар, өвлийн өмнө хүнд байдалд орно. Тяньжинд гацсан олон ачаа ер хөдлөхгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ гаарч байна.

  • Үхрийн мах 3.000₮
  • Хонь 3.000₮
  • Элсэн чихэр гурил 200₮-300₮
  • Төмс 300₮
  • Такси 500₮
  • Барилгын хөөсөнцөр 1м3 320.000₮
  • Арматур 1 тонн нь 1,1 сая төгрөгөөр тус бүр өссөн байна.

Барилгын үнэ мөн адил өссөн. Орон сууцны 1м2 нь нэг сая төгрөгөөр өссөн байна.

Үнийн өсөлтөнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ эдийн засгаа эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэж байсан. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өмнөх сайдын үйл хэргийг үргэлжлүүлнэ гэсэн. Энэ үйл хэрэг хаана байна вэ? Монголын эдийн засаг энэ намар ойн түймэр шиг дүрэлзэж эхэлнэ гэлээ.

Тэрээр мөн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Нөхөн сонгуулиар АН хоёр талдаа оролцох болсон уу?

  • Бидэнд хууль журам бий. Хоёр тал хэлэлцээд АН нэрийн дор сонгуульд оролцоосой гэж хүсэж байна. Гэвч МАН-ын эрх баригчид захиалгаар манай намын бодлогод дүрэгдэж байна. Ардын намын гишүүд бурхан мэт тахигдсандаа сонгуульд ялаад, Ардчилсан намын гишүүд буг чөтгөр мэт ад үзэгдсэндээ сонгуульд ялагдаад байгаа юм биш.

Тамга тэмдэгний асуудлаа шийдсэн үү?

  • Хандив мөнгө санхүүтэй холбоотой асуудлаа аудитын газар өгнө. СЕХ-д материалаа хүлээлгэн өгсөн. Улсын дээд шүүхээс С.Эрдэнэ гишүүнийг АН-ыг төлөөлөх эрхгүй гэх шийдвэр гаргасан. Гэтэл СЕХ С.Эрдэнийг намын дарга гэж хүлээж аваад байдаг.

Шударга өрсөлдөөн үүсгэхийн тулд танай намаас ямар шийдэл санал болгож байна вэ?

  • Өлсгөлөн зарласан, жагсаал хийсэн. Шаардлагатай бол тэмцэл хийх байх. Бичиг өгөөд бүүр дөжирчихсөн.

Орон сууцны түрээсийн гэрээний сунгалтыг хийж байна
Орон сууцны түрээсийн гэрээний сунгалтыг хийж байна
 
Дилав Хутагт Данзанламэд: Монгол Улс шашны ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бас ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ
Дилав Хутагт Данзанламэд: Монгол Улс шашны ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бас ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.