БОАЖЯ-наас зэрлэг амьтдыг хамгаалах талаар албан бичиг хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ-наас зэрлэг амьтдыг хамгаалах талаар албан бичиг хүргүүлжээ

May be an image of 5 people, people sitting and people standing

/2022.05.10/: Байгаль орчны тухай хуулиудыг үл биелүүлсэн, зөрчсөний улмаас дэлхийд нэн ховор, ховордсон зэрлэг ан амьтны тоо толгой хорогдох, тэдгээрийн амьдрах орчин алдагдахад хүрч байна.

Сүүлийн ганцхан жишээг дурдвал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт төмөр зам дагуу байрлалтай нарийн, өргөстэй торонд хулан орооцолдож үхсэн гэх мэдээлэл юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны албаны төлөөлөл “WCS-Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг”, “WWF-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар”, “Ирвэс хамгаалах сан”, “TNC ОУ-ын байгууллага”-ын төлөөлөлтэй уулзаж, эдгээр ан амьтдыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон юм.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр БОАЖЯ-наас төмөр замын болон автозамын дагуу зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ажлын хэрэгжилтийг хангах чиглэлээр чиг үүргийн байгууллагуудад холбогдох албан бичгийг хүргүүллээ.

May be an image of outdoors and text

Эх сурвалж: БОАЖЯ

Уул уурхай болон үйлдвэрт цэнгэг усыг ашиглахыг хориглох заалт нэмжээ
Уул уурхай болон үйлдвэрт цэнгэг усыг ашиглахыг хориглох заалт нэмжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.