Алтан намар ирлээ буюу “Хаана ногоогоо борлуулах вэ?“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтан намар ирлээ буюу “Хаана ногоогоо борлуулах вэ?“

/2021.08.11/ Ногоо тариачид олон сарын хөдөлмөрийн үр шим болох нарийн ногоо, төмс, лууван, сонгино худалдаалдаг билээ. Тэд өөрсдөө тарьж ургуулсан ногоогоо наймдугаар сарын эхнээс эхлэн ил задгай талбай түрээслэн борлуулдаг юм. Үүний нэг жишээ нь Скай их дэлгүүрийн урд талбайд наймдугаар сарын 9-нд эхэлсэн ч харамсалтай нь тэр өдрөө талбай чөлөөлж өгөхийг шаарджээ.

Учир явдлыг тодруулан үзвэл ногоочид маань шууд тэр ил талбайд машинаа байрлуулаад ногоогоо борлуулдаггүй ажээ. Эхлээд талбай эзэмшигч болох "Чингис Хаан холдинг" байгууллагаас зөвшөөрөл авч гэрээ байгуулжээ. Гэтэл гэнэт л барилгын ажил эхлэх болсон тул талбай чөлөөлөхийг шаардсан гэв.

Ийнхүү тэд олон километрийн цаанаас ачиж ирсэн ногоогоо буцаж авч явах болсон юм. Нийт 20 гаруй ногоочид шороо татуулан буцаж байлаа.

- "Бид чинь олон сар ургуулж, тариалсан ногооныхоо үр шимийг хүртэх гээд энд талбай түрээсэлсэн. Угаас өөрсдөө борлуулахгүй бол "Барс" мэтийн худалдааны төвүүд аманд орсон бага үнээ хэлээд хөдөлмөрийг минь үнэгүйдүүлж орхидог. Гэтэл яг яасан нь тодорхой бус байдлаас болоод талбайгаа чөлөөлөх шаардлагатай боллоо. Хөдөлмөрөө үнэгүйдүүлж байсан дор энэ хэдэн ногоогоо буцааж авч явахаас өөр аргагүй. Зөвхөн нэг тариачин гэлтгүй тэдний садан төрөл нь хүртэл ногоогоо борлуулах гээд дайж ирүүлсэн тохиолдол олон бий." хэмээн буцаж явсан ногоочин хэллээ.

Эх орныхоо хөрсөнд ногоо тарьж, нар салхийг үл ажран хөдөлмөрлөсөн тэдний энэ ажлыг хэзээ саадгүй үнэлэх цаг ирэх вэ? Өөрсдөө ч хамаагүй ногоогоо борлуулах гээд ирэхэд нь энэ мэтийн шалтгаанаар "нулимаад" буцаасаар л байх уу.

Цагдаагийн байгууллагад ирсэн хоногийн нөхцөл байдлын мэдээ
Цагдаагийн байгууллагад ирсэн хоногийн нөхцөл байдлын мэдээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.