Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх нь

/2021.08.10/ Нийслэлийн эрүүл мэндийн газраас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Дараах таван амьтад хэдий өхөөрдөм бяцхан харагддаг ч тарваган тахлыг тээгч эх уурхай юм.

  • Тарвага
  • Зурам
  • Үлийн цагаан оготно
  • Огдой
  • Чичүүл

Халдвараас урьдчилан сэргийлэх арга болон халдварлсан үед ямар шинж тэмдэг илрэх талаар өмнөх нийтлэлээс унших боломжтой.

Өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ:

  • Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах
  • Тарвага агнахгүй байх /Улсын хэмжээнд тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хорьсон/
  • Үхсэн тарвага дайралдвал гар хүргэлгүйгээр мэргэжлийн байгууллагад яаралтай хандах
  • Мэрэгч амьтдын бүүрэгт хазуулахаас сэргийлэх
  • Тарваганы түүхий мах, эд эрхтэнг хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх шаардлагатай юм.

Эх сурвалж: ЭМЯ

Хүүхдээ харж буй эцэгт олгох тэтгэмжийн хүсэлтийг авч эхэлжээ
Хүүхдээ харж буй эцэгт олгох тэтгэмжийн хүсэлтийг авч эхэлжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.