/2022.04.29/: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өөрийн байгууллагын Аюулгүйн зөвлөлийг Украин дахь дайнаас урьдчилан сэргийлж, зогсоож чадаагүй гэж шүүмжиллээ.
Тэрээр нийслэл Киевт үг хэлэхдээ бидний хийж чадаагүй энэ үйлдэл нь "маш их урам хугаралт, бухимдал, уур хилэнгийн эх үүсвэр боллоо" гэж хэлжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг.
Гэвч хоёрдугаар сард түрэмгийлэл эхэлснээс хойш Украйны засгийн газраас зөвлөлийг дорвитой арга хэмжээ аваагүй гэж шүүмжлээд байгаа юм.
Ноён Гутерриш пүрэв гарагийн орой Аюулгүйн зөвлөлийг шүүмжилж байгаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийв.
"Ноён Ерөнхийлөгч танд болон Украины ард түмэнд бид бууж өгөхгүй гэж хэлэхээр ирлээ" гэж тэр хэлэв.
"НҮБ бол Украин дахь тусламж, хоол хүнс, бэлэн мөнгө болон бусад төрлийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа 1400 ажилтнаас бүрддэг" гэж тэрээр ВВС-д ярьжээ.
Эх сурвалж: BBC