/2022.04.28/: АНУ-ын тэнгисийн цэрэг асан Тревор Ридийн ар гэрийнхэн түүнийг Оросын цагдан хорихоос сулласан тухай лхагва гарагт мэдэгдлээ.
"Манай гэр бүлийнхэн хар дарсан зүүд шиг амьдарч байна. Өнөөдөр бидний залбирал биелж, Тревор аюулгүйгээр АНУ руу буцаж байна" гэж гэр бүлийнхэн нь мэдэгдэлдээ дурджээ.
"Бид түүний Орост байсан хүнд нөхцөл байдлаас үүдэлтэй эрүүл мэндийн олон тооны асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хувийн нууцыг хүндэтгэх болно" гэж ар гэрийнхэн нь хэлсэн бөгөөд Ридийг хэдэн өдөр саатуулсан талаар тодорхой бичээгүй байна.
Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд "сайхан сэтгэл, анхаарал халамж тавьж, Треворыг гэртээ авчрах шийдвэр гаргасанд" талархал илэрхийлж, Байдены үйлдэл "Треворын амийг аварсан байж магадгүй" гэж нэмж хэлэв.
Байден мөн Рид суллагдсаныг баталж, энэ мэдээг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцсан гэж мэдэгдэв.
ОХУ-ын ГХЯ лхагва гарагт Оросын иргэн Константин Ярошенкогоор Ридийг сольсон гэж мэдэгдэв.
Ярошенко бол 2010 оны тавдугаар сарын 28-нд АНУ-ын Хар тамхитай тэмцэх газрын нууц ажилтнуудад Либерид баривчлагдаж, АНУ-д авчирсан Оросын нисгэгч гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлэв.
Оросын нисгэгч өөрийгөө буруугүй гэж үзэж, баривчилгаагаа өдөөн хатгалга, өөрт нь тулгаж буй бүх хэргүүдийг хуурамч гэж тайлбарласан тухай ТАСС мэдээлэв.
Сагсан бөмбөгийн од Бритни Гринер, тэнгисийн цэрэг асан Пол Уилан гэсэн хоёр америк хүн Орост хоригдож байгаа хэвээр байна.
Орос-Украины дайны сүүлийн үеийн тойм:
Зеленський дайн дууссаны дараа зэвсэгт хүчинд алба хааж буй бүх хүмүүсийг орон сууцаар хангахыг хүсч байгаагаа мэдэгдэв. Оросын довтолгооны үеэр сүйрсэн бүх зүйлийг сэргээн босгох зорилтоос гадна дайны дараах сэргээн босголтыг хурдан бөгөөд үр дүнтэй явуулахын тулд эвдэрсэн барилгуудын талаар мэдээлэл өгөхийг орон нутгийн иргэдэд уриалсан гэж тэр хэлэв. Тэрээр мөн Европын холбоо Украйны экспортод ногдуулсан бүх татвар, квотыг нэг жилийн хугацаанд тэглэж, хямралын эсрэг гаалийн татварыг зогсоосон алхамыг сайшааж байна.
Молдав мужид өдөөн хатгалга гарч байгаад Украин санаа зовниж байна: Украины албаныхан баруун өмнөд хэсэгт Молдавтай хиллэдэг хилийн дагуу Оростой зөрчилдсөн өөр фронт нээгдэх вий гэх эрсдэлийн талаар ярьж байна.
Молдавын хилийн бүс нутгийн нэг хэсэг нь Приднестровье гэгддэг Оросыг дэмжигч засаг захиргааны хяналтад байдаг. Энэ долоо хоногийн эхээр тэнд ямар ч тайлбаргүй дэлбэрэлт болсон нь Украины эрх баригчдыг Оросын аюулгүй байдлын алба дайнд шинэ фронт нээх шалтаг болгон Приднестровийн нутагт өдөөн хатгалга явуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдэв.
Оросын цэргийн цохилт Украины Северодонецк хотын эмнэлэгт "их хэмжээний" хохирол учрууллаа: Оросын цэргийн цохилт Украины зүүн хэсгийн Северодонецк хотын бүс нутгийн эмнэлэгт "их хэмжээний" хохирол учруулсан тухай Луганск мужийн захиргаанаас гаргасан видео бичлэгийг үзүүлэв.
Украин дахь Оросын хакерын ажиллагаа өргөн цар хүрээтэй бөгөөд цэргийн ажиллагаатай уялдаатай байна гэж Майкрософт мэдэгдэв: Кремльтэй холбоотой дор хаяж зургаан өөр хакерын бүлэг Украины руу 240 орчим кибер ажиллагаа явуулсан гэж Майкрософт лхагва гарагт мэдэгдэв. Майкрософт компанийн дэд ерөнхийлөгч Том Бөрт “Оросууд кибер довтолгоог цэргийн ажиллагаатай нягт уялдаатай бөгөөд заримдаа шууд хамааралтайгаар явуулдаг” гэж хэлжээ.
Польш, Болгар хоёр ЕХ-ны хөрш орнуудаас хий авч байна: Польш, Болгар хоёр Европын холбооны хөрш орнуудаас хий авч байна гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен лхагва гарагт мэдэгдэв.
Фон дер Лейен мэдэгдэлдээ үүнийг "Кремлийн ээлжит өдөөн хатгалга" гэж нэрлээд Москваг "шантаажлах" зорилгоор хийгээ хаасан гэж буруутгав.
Гуравдугаар сарын дунд үеэс хойш АНУ-Мексикийн хилээр 20,000 гаруй Украйн иргэн нэвтэрчээ: АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 20,000 гаруй Украин иргэд АНУ-Мексикийн хилээр нэвтэрсэн гэжээ.
Эх сурвалж: CNN