Элсэлтийн ерөнхий шалгалтад 36,253 шалгуулагч бүртгүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 36,253 шалгуулагч бүртгүүлжээ

/2022.04.27/ Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл хоёрдугаар сарын 14-нөөс энэ сарын 25 хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдаж улсын хэмжээнд нийт 36,253 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлах юм байна.

Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулах юм.

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь тавдугаар сарын 1-ний өдөр гарна.

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын блюпринттэй дараах холбоос дээр дарж танилцана уу.

https://eec.mn/.../2022-%d0%be%d0%bd%d1%8b-%d1%8d%d0%bb.../

Эх сурвалж: БҮТ

Орос улс Польш, Болгар руу хий нийлүүлэхээ зогсооно
Орос улс Польш, Болгар руу хий нийлүүлэхээ зогсооно
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.