Япон болон Хонг Конг улсад зорчих гэж байгаа Монгол иргэдэд тавигдах шаардлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон болон Хонг Конг улсад зорчих гэж байгаа Монгол иргэдэд тавигдах шаардлага

/2021.08.09/

Гадаад харилцааны яамны консулын газраас Монгол иргэд түгээмэл зорчдог 22 улсад зорчиход тавигдаж буй шаардлага, визийн мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаар болон 7008-2222 дугаарын утсаар авах боломжтой.

Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой юм.

Япон улс:

Хилийн горим: Тус улс зөвхөн байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байгаа бөгөөд ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.

Визийн олголт: Виз олголтыг бүрэн хязгаарласан бөгөөд нэн шаардлагатай буюу хүмүүнлэгийн зориулалтын визийг Япон Улсын ГХЯ-ны зөвшөөрлөөр олгож байна.

Тусгаарлалт: Энэтхэг, Индонез, Бразил зэрэг улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног, Их Британи, Европын Холбооны улсаас ирж буй хүмүүсийг 3 хоног тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байна. Харин Монгол Улсаас ирж буй хүмүүс 14 хоног гэртээ эсхүл тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдана.

Сургалтын виз: Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Япон Улсын тэтгэлгээр их, дээд сургуульд шинээр элсэн суралцах оюутнуудад сургалтын виз олгож байна.

Хонг Конг:

Хилийн горим: Хилийн хэсэгчилсэн хязгаарлалт үйлчилж байна. Гадаад улс орнуудыг коронавирусын халдварын нөхцөл байдлаар нь 5 ангилж байгаа бөгөөд ангилал тус бүр нь ялгаатай тусгаарлалтын журамтай.

Визийн олголт: Хүндэтгэн үзэх шалтгаантай гадаад улсын иргэд богино хугацааны зорчих виз мэдүүлэх боломжтой бөгөөд холбогдох байгууллагаас нөхцөл байдлыг шалган үзсний эцэст зөвшөөрөл олгоно.

Тусгаарлалт: Дунд зэргийн эрсдэлтэй орнууд ангилалд багтсан Монгол Улсын иргэдийн хувьд коронавирусын эсрэг вакцины бүрэн тун хийлгэсэн бол 14 хоног тусгаарлагдана. Тусгаарлалтын үеэр гурван удаа ПГУ шинжилгээ хийлгэх бөгөөд тусгаарлалтаас гарсны дараа 7 хоног гэрийн ажиглалтад шилжинэ. Энэ хугацаанд 16 болон 19 дэх өдөр дахин ПГУ шинжилгээ хийлгэнэ. Харин коронавирусын эсрэг вакцин хийлгээгүй бол 21 хоног тусгаарлагдаж, нийт дөрвөн удаа ПГУ шинжилгээ өгнө.

Сургалтын виз: Гадаад улсын оюутнуудад сургалтын виз хэвийн олгож байгаа бөгөөд оюутнууд тэнцсэн сургуулиараа дамжуулан виз хүсэх боломжтой.

Бага насны хүүхдийг гаргахгүй байхыг анхаарууллаа
Бага насны хүүхдийг гаргахгүй байхыг анхаарууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.